ГЕРКОЛУБУС БУЮУ УЛААН ГАРИГ
Хүн төрөлхтөнд зориулсан ном

Энэхүү номд би удахгүй тохиолдоно гэж итгэж буй зүйлээ хуваалцаж байна. Учир нь дэлхий тѳгсгѳл ирж буй гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа бѳгѳѳд хүн тѳрѳлхтнийг айлган сүрдүүлэх бус тэдэнд санаа зовж байгаа учраас сэрэмжлүүлэхийг хүссэн юм. Эдгээр зүйлс тохиолдох нь гарцаагүй учраас бид одооноос хэрэггүй зүйлсэд цаг зарцуулахаа зогсоох хэрэгтэй. - В.М. Раболу

Дэлхий даяар янз бүрийн уламжлал, зөгнөлүүд дэлхийн төгсгөлийн тухай ярьдаг бөгөөд бүгд л нэгэн ижил төстэй санааг хуваалцсан байна.

Эдгээр таамаглалуудын ихэнх нь хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас мөсөн бүрхүүл хайлж, томоохон газар нутгууд устах, дэлхийн туйлуудын огцом шилжилт зэрэг дэлхий дээрх томоохон гамшгийн талаар сэрэмжлүүлдэг.

Нийтлэг санааг агуулсан маш олон зөгнөл байдгаас ялангуяа тэд дэлхийд ойртох асар том гаригийн талаар дурдсан байдаг. Эдгээр таамаглалаас үзэхэд энэ гараг өнгөрсөн хугацаанд сүйрлийг үүсгэж, Лемуриа, Атлантис зэрэг соёл иргэншлийн уналтад хүргэсэн. Одоо энэ нь дахин давтагдаж, бидний өнөөгийн соёл иргэншилд төгсгөл авчирч, шинэ эриний эхлэл болж магадгүй гэж үзэж байна.

Үүнийг Баал, Хүйтэн гариг, Улаан гараг, Шарилж, Аженжо, Герколубус, Барнард I гэх мэт өөр өөр нэрээр олон уламжлал, зөгнөл, ариун номд дурдагдаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэхүү гараг дурангаар харагдахуйц бөгөөд хэмжээ нь Бархасбадь гарагаас зургаа дахин том юм.

Ирж буцдаг энэ амьдралд бүх л зүйлс эхлэл эсвэл төгсгөл рүүгээ буцан эргэлддэг. Ийнхүү бидний өмнөх учралд Герколубус Атлантын соёл иргэншилд цэг тавьсан түүхтэй. Эдгээр баримтуудыг олон шашин, соёлд “Бүх нийтийн үер”хэмээсэн байдаг.

Энэхүү сансар огторгуйн үйл явдлын талаар олон хүн дурдсан байдаг. Тэдний нэг болох В.М. Раболу, өөрийн дээд ухамсрыг ашиглан энэ гараг руу ойртон судалгаа хийжээ. Alcyone нийгэмлэгээс дэлхий даяар үнэ төлбөргүй санал болгож буй “Герколубус буюу Улаан гариг” хэмээх номдоо тэрээр:

‘Герколубус дэлхийд ойртож, нартай зэрэгцэн ирэхэд үхлийн аюултай тахлууд дэлхий даяар тархаж эхэлнэ. Эмч, шинжлэх ухаан аль нь ч үүнийг ямар тѳрлийн ѳвчин болохыг, яаж эмчлэхийг мэдэхгүй. Тиймээс тахал ѳвчний эсрэг тэмцэх чадалгүй болно.’

‘Газар хѳдлѳлт, цунами гэх зэрэг гай гамшигтай хүнд хэцүү мѳч ирэхэд хүмүүс ердийн хоол идэж, сайн унтаж чадахгүй тул оюун санааны тэнцвэргүй байдалд хүрнэ. Харин аюул тулгарах үед тэд галзуурч бѳѳн бѳѳнѳѳрѳѳ хавцлаас унаж, үсэрцгээх болно.’

В.М. Раболу

Колумбын эзотерикийн агуу судлаач В.М.Раболу энэ аюулын талаар хүн төрөлхтөнд сэрэмжлүүлэхээр дуу хоолойгоо өргөв. Энэ нь бидний соёл иргэншил, соёлын төгсгөлийг авчирч болзошгүй хэмээн онцлон, бидний удахгүй болох сүйрлээс аврагдах цорын ганц арга зам бол сэтгэл зүйн гажгаасаа ангижирч, астрал аялал хийх арга гэж тэрээр номдоо заадаг.

В.М. Раболу өөрийн номын төгсгөлд дурдахдаа:

‘Уншигч таныг энэ талаар нухацтай хандахын чухлыг ойлгоосой хэмээн хүсэж байна. Хүчин чармайлт гаргасан хүн бүр аюулаас бүрэн зугтах болно. Танд онол тайлбарлаж, мэтгэлцэхээр бус харин жинхэнэ сургаал айлдаж үлдээхийн тулд энэхүү номыг бичлээ. Энэ л бидний хийж чадах зүйл билээ.’

ALCYONE НИЙГЭМЛЭГ

“Герколубус буюу Улаан гариг” бүтээлийг түгээх ажилд хамтран ажиллаж буй ашгийн бус байгууллага.

Зохиогч: Joaquín Amórtegui Valbuena (V.M. Rabolú)
Нийтлэгч: Ángel Prats

Alcyone нийгэмлэг нь Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний Бүртгэлийн Холбооны 1-р бүлэг, 1-р хэсэг, 588698 улсын дугаараар бүртгэгдсэн бөгөөд төв байр нь Бургос хотод байрладаг. Шуудангийн хайрцаг 4, 09080 Бургос (Испани)

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

V.M. Rabolú
В.М. Раболу (1926 – 2000)

В.М. Раболу (1926 – 2000) Колумбын Толима хотод төрсөн. 1952 онд тэрээр оюун санааны гүн гүнзгий мэдлэгийг олж нээн олон жил хичээл зүтгэл гаргасны эцэст тэрээр гайхалтай чадваруудыг эзэмшиж, дэлхий даяар алдартай оюуны удирдагч болсон.

Хүн төрөлхтнийг юу хүлээж байгааг мэдэж байсан тэрээр өөрийгөө сүнслэг байдлын хувьд хэрхэн сайжруулж болохыг хүмүүст заахад зориулсан. 1970-аад оноос эхлэн тэрээр олон нийтэд лекц, курс, олон улсын цуглаанаар дамжуулан жинхэнэ мэргэн ухааныг хуваалцахаар уйгагүй ажиллаж эхэлсэн.

1998 онд тэрээр “Герколубус буюу Улаан гариг” нэртэй номыг бичсэн. Тэр өөрийн шууд, ухамсарт туршлага дээр үндэслэн дэлхий ертөнцөд удахгүй тохиолдоно гэж, зарим аймшигтай зүйлсийг дүрсэлж мөн хүмүүс өөрсдийгөө хэрхэн гүн гүнзгий өөрчилж болох талаар тайлбарлав. Дэлхийн 80 гаруй орны олон хүмүүс түүний номлолоос ашиг тус хүртэн хүлээн зөвшөөрчээ.

‘Би хэн нэгнийг айлгах гэсэнгүй. Ердѳѳ л ирээдүйд болох зүйлсийн талаар нухацтайгаар сэрэмжлүүлсэн билээ.’

В.М. Раболу

В.М. Раболу бол Сэрүүн Ухамсарт ховор хүмүүсийн нэг байв. Материаллаг үзэл, үнэт зүйлсийн хомсдол нь нийгэм улам бүр алдагдаж байгаагийн тод шинж тэмдэг болсон энэ цаг үед түүний сургаал машид үнэтэй юм.

ТАРНИУД

Энэ хэсэгт та В.М. Раболу нь астрал аялалдаа ашигладаг тарни хэлэх ба тэдгээрийг хэрхэн зөв дуудахыг ойлгоход тань туслах болно.

ФАРАОН

ЛА РА С

ALCYONE НИЙГЭМЛЭГИЙН ХАМТРАН АЖИЛЛАГАА

Alcyone нийгэмлэг нь хууль ёсны байгууллага бөгөөд ашгийн бус байгууллагын хувьд бидний бүхий л үйл ажиллагаа нь ямар ч төрлийн санхүүгийн ашиг хонжоо хайлгүйгээр өгөөмөр сэтгэл дээр үндэслэсэн байдаг.

Alcyone нийгэмлэг нь ‘Герколубус буюу Улаан гариг’ номыг хэвлэгч ноён Анжель Пратстай хамтран ажилладаг. Бидний цорын ганц зорилго нь уг номыг олон улсад түгээх явдал юм. Тиймдээ ч Alcyone нийгэмлэг тухайн бүтээл болон түгээмэл мессежийг хүн бүрд ялгаварлалгүй түгээхээр дэлхийн өнцөг булан бүрд номыг үнэ төлбөргүй хүртээл болгож байна.

Одоогийн байдлаар түгээлтийн аян нь олон зуун мянган уншигчдад “Герколубус буюу Улаан гариг” номын хуулбарыг үнэ төлбөргүй унших боломжийг олгосон ба уншигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ их амжилтын ачаар бид энэхүү түгээлтийн аяныг үргэлжлүүлэхээр зориод байгаа билээ.

Захиалга их байгаатай холбогдуулан тухайн нөхцөл байдлаас хамаарч хэвлэмэл болон цахим хэлбэрээр номыг хүргэж байна.

Дараах видеог татаж аваад найз нөхөд, танил хүмүүстээ цахим шуудангаар илгээн энэхүү ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулаарай.

Хэрэв та В.М. Раболугийн номтой холбогдуулан манай нийгэмлэгтэй болон номын хэвлэгчтэй илүү хүчтэй холбогдох, хамтран ажиллах, хүсэлтэй байгаа бол дараах хаягуудаар холбогдох боломжтой.

И-мэйл: [email protected]

Шуудан:
Alcyone Association
P.O. Box 4, 09080 Burgos (Испани)

ҮНЭГҮЙ НОМ ЗАХИАЛАХ

Олон хэл дээр орчуулагдсан.
Дараах хаягаар захиална: [email protected]
эсвэл доорх маягтыг ашиглана уу:

Захиалгын маягт

(*) тэмдгээр тэмдэглэгдсэн өгөгдөл шаардлагатай. Энэхүү мэдээллийг зөвхөн номын захиалгад нийцүүлэн ашиглах болно.

Номыг хүлээн авахын тулд та зөв и-мэйл хаяг оруулах ёстой.

Захиалга хийхийн тулд дараах өгөгдлийг уншаад чагтална уу.

ИЛГЭЭХ товчийг дарснаар та Нууцлалын бодлогод заасан нөхцөл болон өгөгдлийг ашиглахыг зөвшөөрч байна.